МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР”, “ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДРОВ
Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга Т.Хишигбаатарын санаачилгаар Монгол улсын түүхэн үйл явдлын ач холбогдол, иргэний боловсрол, ардчиллын үнэт зүйлийг танин мэдүүлэх, сурагчдын чөлөөт сэтгэлгээ, илтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилготой “ЗАСАГЛАЛ БА ҮНДСЭН ХУУЛЬ” мэтгэлцээний тэмцээнийг Баянхонгор сумын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.
Тэмцээнд Номундалай, Эрдэм, Гэгээн Сумади, 5- р сургуулийн 7 багийн нийт 30 сурагч оролцосноос шилдгүүдийг тодруулж тусгаар тогтнолын түүхт 101 жилийн ойн өдөр шагналыг гардууллаа.
🥈🥈🥈Дэд байр: Номундалай сургуулийн М.Доржбал багштай Сократ баг
Мэтгэлцээн нь сурах, судлах, аргумент боловсруулах, өөрийн үзэл бодлыг хамгаалах зэрэг чадваруудыг эзэмшүүлдэг төдийгүй эсээ бичих чадвар, өөрийн бодлоо тодорхой, логик үндэслэлтэйгээр илэрхийлэх чадвар, хамтран ажиллах, бүлгийн доторх үүргийг хуваарилах, хамтдаа шийдэл олох зэрэг сурагчдын олон талын чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй юм.

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *