Сүхбаатарын одонт, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, хошой алтан гадас одонт Номундалай сургуулийн захирал асан монгол хэл, бичгийн багш Буурал хэмээх Лхагвын Бямбасүрэнгийн нэрэмжит хэл, бичгийн 16 дахь удаагийн олимпиад болон түүний хань Номундалай сургуулийн математикийн багш Дагдандоржийн Цээсүрэн агсны нэрэмжит 5 дахь удаагийн “Nomundalai mathematics” цуврал олимпиадад 15 сургуулийн бага, дундын 39 багш, 293 сурагчид 48 багц медалийн төлөө эрдэм мэдлэг, оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.Олимпиадыг санаачлан ивээн тэтгэж явуулж буй “Буурал багш” сан, Л.Бямбасүрэн багшийн үр хүүхэд, ач зээ нарт талархал илэрхийлж сайн сайхныг хүсэн ерөөе.Зохион байгуулагч: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Номундалай сургуулийн захиргаа, Сэтгэн бодохуйн мэргэжлийн зөвлөл, Монгол хэл бичгийн мэргэжлийн зөвлөл. АМЖИЛТАА АХИУЛЪЯ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *