1 дүгээр ангид элсэн орсон бяцхан суралцагчид маань “Дасан зохицох үйл ажиллагаа”-ны цагаар сургуулийнхаа орчин, удирдлага, үйлчилгээний ажилтнуудтай танилцаж, урлагийн заал болон биеийн тамирын заалтай танилцан, сонирхолтой дурсамж бүтээлээ. ![]()
![]()
Хэлэлцүүлэг, танилцах үйл ажиллагаанд сэтгэл гарган оролцож, бяцхан суралцагчдадаа халуун дотноор хүлээн авсан сургуулийн захирал Ц.Буянтогтох, удирдлагын хамт олон, хөгжмийн багш нар болон үйлчилгээний ажилтнууддаа чин сэтгэлээсээ БАЯРЛАЛАА. ![]()
![]()
Эрдэм номын их өргөөнд анхны алхмаа хийж буй бяцхан суралцагчдадаа сурах их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт, аз жаргал, гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Сургууль бол зөвхөн хичээл заадаг газар биш мөрөөдөл ургаж, нөхөрлөл бүтэж, ирээдүй эхэлдэг орчин билээ. ![]()
![]()
Амжилтын гараагаа хамтдаа эхлүүлцгээе, бяцхан суралцагчид минь! ![]()
